-1

ЖАРГАЛАНТ СУМЫН “ПРОГРЕСС” ДУНД СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛТНУУДАД “ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ” ӨГЛӨӨ.

2018-10-19 17:54:52    |   96

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар Жаргалант сумын “Прогресс” дунд сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу “Хууль зүйн мэдээлэл” хүргэх чиглэлээр 2018.10.18-ны өдөр  сургуулийн багш ажилтнуудтай уулзлаа.
           Энэ үеэр зохион байгуулагдсан “Судалгааны шилдэг илтгэл” шалгаруулах багш нарын тэмцээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүгчээр оролцлоо.
          Мөн 2018.11.16-ны өдөр Аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын Ахлах ангийн сурагчдын дунд “Хууль бидний амьдралд” сэдэвт дэвжээ тэмцээний удирдамжийг баталж, хамтран зохион байгуулж  ажиллахаар боллоо.
\"\" 
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .