-1

“ҮНДСЭН ХУУЛЬ БА ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-01-14 18:52:08    |   90

 Үндсэн хуулийн баярын өдөр болон Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй хамтран, “Үндсэн хууль ба шүүхийн шинэтгэл” сэдэвт илтгэлийн уралдааныг Ховд аймгийн нийт Ерөнхий Боловсролын дунд сургуулиудын нийгэм, эрх зүйн багш, нийгмийн ажилтан нарын дунд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс удирдамжийг батлан, аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газраар уламжлан нээлттэй зарлан явуулсан билээ. Илтгэлийн уралдаанд 16 сургуулийн нийгэм эрх зүйн багш, нийгмийн ажилтан нар илтгэлээ ирүүлж, илтгэл хэлэлцүүлэх арга хэмжээ 2019.01.11-ны өдөр Ховд аймаг дахь шүүхийн байранд зохион байгуулагдсанаас Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс дунд сургуулийн нийгэм-эрх зүйн багш Г.Баяртунгалагийн “Шүүхийн шинэтгэл иргэдийн нүдээр” сэдэвт илтгэл 1-р байр, Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар дунд сургуулийн нийгэм-эрх зүйн багш Ц.Нямцэцэгийн “Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаархи дүгнэлт” сэдэвт илтгэл 2-р байр, Ховд аймгийн Дуут сумын 6 дугаар дунд сургуулийн нийгэм-эрх зүйн багш Г.Эрдэнэчимэгийн “Шүүхийн шинэтгэл бидний амьдралд” сэдэвт илтгэл 3-р байр тус тус эзэллээ.
Энэхүү илтгэлийн уралдааныг зохион байгуулснаар Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын эрх зүйн суурь ойлголт, шүүхийн талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлж, тэдэнд сургалт, хичээлийн хөтөлбөрийг хүргэдэг нийгэм, эрх зүйн багш, сурган хүмүүжүүлэгчдийн сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлж, эрх зүйн чиглэлийн судалгааны ажлын бааз суурийг өргөтгөн, шүүхийн шинэтгэлийн үр дүнг зорилтот бүлэгт хүргэх ажлын цар хүрээг тэлэх ач холбогдолтой юм.
\"\"\"\" 
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .