-1

“МОНГОЛООР ӨВ СОЁЛООСОО СУРАЛЦЪЯ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019-02-18 10:29:01    |   97

  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019.02.11-ны өдөр “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан, монгол зан үйл, уламжлалын дагуу шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд сар шинийн золголтын хүндэтгэлийн арга хэмжээг шүүхийн байранд зохион байгууллаа.
Тус шүүхийн шүүгч, ажилтнууд гал нохой жилийн ажлын амжилт, хамтын бүтээлч жил байсныг тэмдэглэн ярилцаад, 2019 онд шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлсэн, шүүхийн иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлсэн, ажлын амжилт, эрүүл энх аж төрөхийг билэгт ерөөлийг өргөн дэвшүүлж, сар шинийн золголтын арга хэмжээг “Монгол өв соёлоосоо суралцъя” сэдэвтэйгээр зохион байгуулж, монгол үндэсний дээл, хувцсаараа гоёж, зан, заншил, ахмад шүүгч, ажилтнуудаасаа суралцаж, захиас, сургаалийг нь хүндэтгэлтэйгээр сонсож, энэхүү арга хэмжээг зохион байгуулснаараа онцлогтой байлаа.   
 \"\"

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .