-1

ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2018 ОНЫ СТАТИСТИК, ТАЙЛАН, МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.

2019-02-18 10:48:15    |   93

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019.02.15-ны өдөр “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг шүүхийн байранд зохион байгууллаа.
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2018 онд хянан шийдвэрлэсэн иргэн, эрүү, захиргааны хэргийн шийдвэрлэлтийн байдлыг хэрэг, маргааны зүйл, төрлөөр ангилан, өмнөх оны үзүүлэлттэй харьцуулан, дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг Ховд аймгийн “Ховд телевиз” сурвалжлан, олон нийтэд хүргэлээ.
   Хэвлэлийн бага хуралд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн болон тухайн шүүхүүдийн шүүгчийн туслах ажилтнууд оролцож, сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
   Мэдээллийн эцэст 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны дүнд хэрэг, маргааны тоон мэдээллээр өсөлт, бууралт, хэргийн зүйлчлэлээр шийдвэрлэсэн байдал зэргийг аймгийн нийт сумдаар гаргасан судалгааг танилцуулав.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .