-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-04-19 08:30:17    |   93

2019 оны 04 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 дугаар сарын 19-ний
өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
  • Х.Гантулгын нэхэмжлэлтэй Я.Одгэрэл, Б.Ганболор нарт холбогдох Захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай иргэний хэргийг
  • Ю.Тогоонтөмөрийн нэхэмжлэлтэй Б.Баасансүрэнд холбогдох эвлэрлийн гэрээний үүрэг хангуулж, төлбөрийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
  • Х.Амаржаргалын нэхэмжлэлтэй М.Нямдоржид холбогдох Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
  • Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Б.Долгорсүрэнд холбогдох 45,688,093  гаргуулах тухай иргэний хэргийг 2019 05 дугаар сарын 09-ний 08 цаг 30 минут хүртэл хойшлуулав.
  • Б.Лхагавасүрэнгийн нэхэмжлэлтэй Т.Рымханд холбогдох 1,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар түдгэлзүүлсэн.
  • Д.Оралын нэхэмжлэлтэй Т.Керболд холбогдох Гэм хорын хохирол 5,604,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулав.
  • Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Бямбажавд холбогдох 8,308,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  • Д.Ауганбекийн нэхэмжлэлтэй Ховд сумын Цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох Б.Ауганбекийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
  • Х.Сетерханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
  • Ч.Билэгтийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Амгаланбаатарт холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
  • Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Амгалантогтох, Б.Ганзоригт холбогдох 76,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулав.
Тойм гаргасан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                        Л.Мөнхцоож

. . .