ХОВД АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-01-25 08:52:41 | 86Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
01. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 201/ШЦТ/181 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бүрэнбаатарт холбогдох эрүүгийн 1836001710177 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Б.Бүрэнбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. /ЭХ-17.1.1/Магадлалаар: Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дгээр сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.02. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой Б.Батцэцэгт холбогдох эрүүгийн 18360000000139 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Батцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. / ЭХ-11.6.1/
Магадлалаар: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
03. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 94 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Амарзаяад холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцэв. / ЗТХ-14.7.5/
Магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 94 шийтгэвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
04. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчилд холбогдогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн М.Болдод холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцэв. /ЗТХ-14.7.5/
Магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч М.Болдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа
. . .