-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-05-03 16:32:51    |   95

2019 оны 04 дүгээр  сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх шүүх хуралдааны тойм
1.Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй, Мөнхалтайн уянга ХХК-д холбогдох Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,982,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг2.Х.Амаржаргалын нэхэмжлэлтэй, М.Нямдоржид холбогдох Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч нар эвлэрсэн.
3.Д.Лхагвын нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох Гэм хорын хохирол 8,594,031 төгрөг гаргуулах тухай 5,083,450 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай, нийт 13,677,481 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
4.Ховд амгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй, Т.Нэргүйд холбогдох Эх байх эрх хасуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.Мега голд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Баатарсүрэнд холбогдох Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24,421,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шинжээчийн дүгнэлт иртэл түдгэлзүүлсэн.
6.Ц.Отгонбаяр Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй, Д.Амгалантогтох Б.Ганзоригд холбогдох 76,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7.Д.Ауганбекийн нэхэмжлэлтэй, Ховд сумын Цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
8.Т.Айсэвлээгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
9.Б.Кадирханы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
10.И.Майдирийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
11.Д.Батхишигийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
12.З.Баярхишигийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
13.А.Бахатхазын нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбаатарт холбогдох 380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч нар эвлэрсэн.
14.Б.Дүгэрсүрэнгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
15.Ц.Цэдэвшээгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
                       
Шүүх хуралдааны тойм гаргасан шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга                                                                   Л.Мөнхцоож

. . .