Аж ахуйн нэгж, байгууллага бүр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үүрэг хүлээнэ

Аж ахуйн нэгж, байгууллага бүр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үүрэг хүлээнэ

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэр 2023.08.18-ны  125/ШШ2023/0025

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2024 оны 1 дүгээр сарын 30, Дугаар 1  

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Нэхэмжлэгч “М” ХХК-нийн бохирын жолооч Р.Н нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа биеийн байдал муудаж эмнэлэгийн тусламж авч хэвтэн эмчлүүлж улмаар хөдөлмөр эрхлэх боломжгүй болжээ.

Нэхэмжлэгч компани Р.Н-ийг ажлын нөхцөлтэй холбоотой бус биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ердийн өвчний оношоор эмчлэгдэж байгаа гэж үзэж компанийн зүгээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар бүртгэх шаардлагагүй гэж үзжээ.

Иймээс Р.Н нь Мэргэжлийн хяналтын газарт  /тухайн үеийн нэршлээр/ хандсанаар Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт явуулж түүнийг үйлдвэрийн хурц хордлогод орсонд тооцсон талаар  дүгнэлт гаргаснаар маргаан үүсчээ.

Нэхэмлэгчээс Р.Н-ийг эмнэлэгийн тусламж авах үед үйлдвэрлэлийн хурц хордлогод орсон эсэхийг тодорхойлоогүй тул эмчлүүлэх явцад мэргэжлийн байгууллагын эмч нарын хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, уг дүгнэлтэд үндэслэн улсын байцаагч дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж маргасан.    

Шүүхээс нэхэмжлэгч компани нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

     Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://shuukh.mn/single_case/13518?daterange=2023-08-02%20-%202023-09-08&id=1&court_cat=3&bb=1

 

            Тоймыг бэлтгэсэн:

            Шүүх бүрэлдэхүүн:

            Ерөнхий шүүгч  З.Гүлбарша

            Шүүгч                Д.Алтанцэцэг

            Шүүгч                С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.