Тендерийн маргааны нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлтийг хангахаас татгалзсан тохиолдолд гомдол гаргах эрхгүй

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар : 2025.12.12ы өдрийн  125/ШЗ2025/0376

Тоймын төрөл: Процессын тойм 2025.12.18

 

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамжийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нэхэмжлэгч нь “ХӨ” ХХК нь  “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож шалгараагүй бөгөөд гуравдагч этгээд “ХУК” ХХК-нийг тендерт шалгаруулж ажил гүйцэтгэх гэрээ байгуулсныг хүчингүй болгуулахаар маргаж байгаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах, үзлэг, шинжилгээ хийлгэх талаар хүсэлтүүд гаргаснаас хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэх үндэслэлээр хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүхээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан буюу тендерийн маргааныг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ердийн хугацаанаас богино хугацаанд тусгай журмаар шийдвэрлэдэг онцлогтой.    

Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжил гомдол гаргах эрхийг хязгаарласан тул нэхэмлэгч тал нь нотлох баримт цуглуулах зарим хүсэлтийг хангахаас татгалзсан хэсэгт гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлав.      

 

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм


A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: