Хэргийн оролцогчийн үзлэгийн ажиллагаанд биечлэн оролцох  эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж болно

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар : 2025.12.19ий өдрийн  125/ШЗ2025/0386

Тоймын төрөл: Процессын тойм 2025.12.19

 

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамжийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нэхэмжлэгч нь “ХӨ” ХХК нь  “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтай холбоотой маргаж байгаа.

Шүүгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан худалдан авах ажиллагааны цахим систем, Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын ажлын компьютерт хадгалагдаж байгаа файлд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.   

Хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх Улаанбаатар хотод ажилтай явж байгаагаа илэрхийлж, шүүхээс хийх үзлэгийн ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтийг бичгээр ирүүлжээ.

Иймд үзлэг хийх журмаар нотлох баримт цуглуулах ажиллагааг шүүх хуралдаанаас  өмнө хийх боломжгүй, үзлэгт оролцох хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн эрхийг хангах нь зүйтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.    

 

 

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм


A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: