Хураангуй бэлтгэсэн:
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025/ШЦТ/232
Шүүхийн шийдвэрийн огноо: 2025 оны 09 д дүгээр сарын 24-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-г Зэвсэгт хүчний дугаар ангийн жагсаалын талбайд “жагсаалд хараа зөрүүллээ” гэсэн шалтгааны улмаас тус ангийн салааны ахлагч, тасгийн захирагч Т.Э-г жагсаалын талбайд болон өөрийн албан өрөөндөө цэргийн дүрмийн бус байдлаар харьцан зодож, хүч хэрэглэсэн, мөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол 450 нэгжээс 1350 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ. Мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх буюу цэргийн дүрмийн бус харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” бол зургаан сараас нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж тус тус заажээ.
Дарга, захирагч нь захирагдагчийн бие махбодод халдах үйлдэл нь цохих, алгадах, түлхэх, зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд гэмт хэргийн субъект нь дарга захирагч байхаар хуульд заасан. Тодруулбал: Дарга, захирагч нь захирагдагчийн цээж, толгой хэсэгт цохисон, дүрмийн бус гар дээр нь суниалгасан, нуруу дээр нь өвдөглөсөн үйлдэл нь цэргийн дүрмийг илт зөрчсөн, дүрмийн бус үйлдэл болно.
Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан байх бөгөөд үүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй юм.
Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тусдаа бие даасан гэмт хэрэг тул шүүгдэгчийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шийдвэрийн холбоос: https://shuukh.mn/single_case/126362?daterange=2025-01-01%20-%202025-11-28&id=1&court_cat=2&bb=1
САНАМЖ: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Тойм бэлтгэсэн:Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс