Шаардлагад нийцсэн тендерт бүрт үнэлгээ хийж  ялагчийг сонгон шалгаруулна

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэр 2024.07.03  125/ШШ2024/0032

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2024 оны 11 сарын 29, Дугаар 5 

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалт оролцож, шалгараагүй үндэслэл буюу тендерээс татгалзсан үндэслэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасан баримтыг бүрдүүлж, холбогдох хавралтын хамт ирүүлэх ёстой ба Үнэлгээний хороо нь ирүүлсэн баримтуудын бүрдлийг шалгаж, шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийж сонгон шалгаруулах үүрэгтэй.

Үнэлгээний хорооны тэмдэглэлээс үзвэл тендер ирүүлсэн 18 оролцогчоос хэд нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн, тэдгээрээс үнийн саналыг хэрхэн харьцуулан үзэж үнэлэх ажиллагаа хийгдсэн талаар тэмдэглэгдээгүй байх ба хариуцагчаас” үнэлгээний гишүүд олонхийн саналаар “***” ХХК-нийг шалгаруулсан” гэхээс өөр тайлбар гаргаагүй.

Нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь хууль бус, шалгаруулсан гэх гуравдагч этгээд “***” ХХК-ийг шалгаруулсан “хамгийн бага үнийн санал ирүүлсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Үнэлгээний хороо хууль журамд заасны дагуу тендер шалгаруулатыг явуулаагүй гэж дүгнэв. 

 

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж гэрээг байгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж, харин тендерийг үнэлгээг дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

 

      Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

 

https://shuukh.mn/single_case/16333?daterange=2024-01-01%20-%202024-11-27&id=1&court_cat=3&bb=1

 

  

 

Тоймыг бэлтгэсэн:    Шүүгч  С.Оюунгэрэл

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.