Хуулийн шаардлага хангаагүй нэр дэвшигчийг бүртгэсэн нь хууль бус  

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 10 дугаар  сарын 08 өдөр, 125/ШШ2024/0048

 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

Тоймын огноо, дугаар: 2024 оны 11 сарын 29, Дугаар 7

 

Ховд аймгийн Ц  сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигч Б.Т-г нэр дэвшигчээр бүртгэсэн.

Ховд аймгийн Ц сумын М намын хорооноос Б.Т-г  “...51-ээс дээш хувь эзэмшдэг компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өртэй тул Б.Т-г нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийг  хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд зааснаар  Нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх хуулийн шаардлагыг хангасан байхыг шаарддаг.

Нэр дэвшигч Б.Т-ийн хувьд “Т” компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг бөгөөд сонгуулийн Хорооны нэр дэвшигчийг бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх  хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар “Т” компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өртэй байсан тул  2024 оны 10 дугаар сарын 01, 03-ны өдрүүдэд “Т” компанийн татварын өрийг төлж дууссан нь түүнийг өргүйд тооцох үндэслэл болохгүй.

Иймд шүүхээс Ц сумын Сонгуулийн хороо нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй Б.Т-г нэр дэвшигчээр бүртгэсэн нь  хууль зөрчсөн гэж үзэж Ц сумын Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

 

 

 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/17134?daterange=2024-01-01%20-%202024-11-28&id=1&court_cat=3&bb=1

Хураангуй бэлтгэсэн:  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.