Хураангуй бэлтгэсэн:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 17 өдөр, 125/ШШ2024/0006
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын огноо, дугаар: 2024 оны 11 сарын 29, Дугаар 8
Аймгийн Засаг даргаас “М” ХХК-ийг газрын төлбөрөө төлөөгүй, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зориулалтын дагуу ашиглаагүй, хашаалж хамгаалаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийн нэхэмжлэлийг газрын албанаас үүсгээгүй тул газрын төлбөр төлөх боломжгүй, газрын зориулалтыг өөрчилсөнтэй холбоотой барилгын баримт бичгүүдийг дахин шинээр гаргах шаардлагатай болсон. Мөн 2020 оноос хойш Ковидын нөхцөл байдал барилгын баримт бичиг бүрдүүлэхэд нөлөөлсөн гэж маргажээ.
Засаг дарга газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигчид мэдэгдээгүй, мэдээллийг системд оруулаагүй, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгээгүйд “М” ХХК-ийг буруутгах боломжгүй.
Шүүхээс “М” ХХК нь эзэмшил газартаа тодорхой үйл ажиллагаа явуулсан талаарх бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, мөн үйл ажиллагаа явуулах хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь буруу, түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул Засаг даргын “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/15993?daterange=2024-01-01%20-%202024-11-28&id=1&court_cat=3&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам