ЖОЛООЧИД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ҮНДЭСЛЭЛ:

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2024/ШЦТ/151

Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

 

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.О-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 18-ны орой ,,,,, улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэлийг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн байна.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний 00 цагаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл: Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-5.3-д заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажсан байх үедээ дахин тухайн төрлийн зөрчлийг үйлдсэн тохиолдолд  гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртлэх хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаарнийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.”гэж заасан байна.

Шүүгдэгч Э.О нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн ..... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байсан бөгөөд 2023 оны 03 сарын 08-ны өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээгүй байх үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 18-ны орой ,,,,,улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэлийг дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хуулийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь  спиртын агууламж  0.20%, эсхүл цусан дахь спиртийн агууламж 05, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно” хэмээн тайлбарласан

            Шүүгдэгч Э.О-ын хувьд амьсгал дахь спиртийн агууламж шалгах багажаар 0.99% промиль илэрсэн нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн баримтаар тогтоогдсон.

Энэ тохиолдолд шүүгдэгч Э.О-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд, дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэж ял шийтгэх үндэслэл болно.

 

Шүүхийн шийдвэрийн цахим сангийн холбоос:

https://shuukh.mn/single_case/112296?daterange=2024-01-01%20-%202024-12-02&id=1&court_cat=2&bb=1

 

САНАМЖ: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

 

Тойм бэлтгэсэн:Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Гантөгс

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.