Иргэн захиргааны хэргийн шүүхэд хариуцагч болохгүй

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.12.18-ны өдрийн  125/ШЗ2024/0339

Захирамжийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй

Тоймын огноо, дугаар: 2024 оны 12 дугаар сарын 18, Дугаар 1 

Тоймын төрөл: Процессын тойм

 

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь сум хөгжүүлэх сангаас захиргаатай гэрээ байгуулж хөнгөлттэй зээл авсан иргэн Д.О, Ж.Ц нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн нөхөн төлүүлэхээр тус шүүхэд ханджээ.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх зөрчигдсөн, хөндөгдсөн хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх зорилготой.  

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зөвхөн захиргааны байгууллага, албан тушаалтан байхыг шаардах тул иргэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж маргах боломжгүй юм.

 Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь тус шүүхэд хүлээн авч шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

           

 

 

            Тойм бэлтгэсэн:

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

    шүүгч С.Оюунгэрэл

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.