ШҮҮХ ХУРАЛДААНД ХОЁР ДАХЬ УДААГАА ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭЭГҮЙН УЛМААС ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛЭЭ БУЦААЛГАЖЭЭ.

 

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.08.07 №319/ШЗ2025/01879                    

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шүүхээс Б.Я-ын нэхэмжлэлтэй Т.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр товлосон.

Энэхүү товыг урьдчилсан мэдсэн атлаа нэхэмжлэгч Б.Я нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул учраас шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж, товыг мөн өдөр хэргийн оролцогчид мэдэгдсэн.

Гэвч нэхэмжлэгч Б.Я нь шүүх хуралдааны товыг урьдчилан мэдсэн боловч хариуцагч Т.Э-д холбогдох нэхэмжлэлээ дэмжиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд гэрлэгчид нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй бус харин шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй байдаг онцлогтой бөгөөд уг үүргийг нэхэмжлэгч хоёр дахь удаагаа зөрчвөл нэхэмжлэлийг буцаах үр дагавар үүсдэг.

Нэхэмжлэгч Б.Я нь хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагч Т.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг буцаав.

Нэхэмжлэлийг буцаасан нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргах эрхийг хязгаарлахгүй.

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

 

Тойм бэлтгэсэн:

Ховд аймаг дахь сум дундын анхан

шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм