ДАДЛАГАЖИГЧ ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.
2019-06-27 19:52:30 | 107Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 73 дугаар тушаалаар \"Шүүхэд оюутан дадлагажуулах журам” батлан гаргасны дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар Ховд их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан жил бүр оюутнууд дадлагажуулдаг уламжлалтай.
Энэ жил танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын нийт 30 гаруй оюутан дадлага хийж байгаа бөгөөд энэ хугацаанд шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд явуулах ажиллагаа тус бүрд биечлэн оролцож, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах зэрэг практик дадлага хийж, танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ бататгаж авдгаараа давуу талтай.
Өнөөдөр тус шүүхийн Тамгын газрын дарга дадлагажигч оюутнуудыг хүлээн авч дадлага хийж байх хугацаанд юуг анхаарах талаар ярилцаж, дадлага хийх хугацаанд тулгамдаж буй асуудлын талаар оюутнуудын саналыг сонслоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .