-1

СУМДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА.

2019-06-27 19:55:41    |   86


 
 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн үйл ажиллагааг сум, орон нутагт сурталчилах ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг 2019.06.24-06.26-ны өдрүүдэд Ховд аймгийн Манхан, Жаргалант сумдад ажиллаж, шүүхийн үйл ажиллагааг сумдад сурталчилах ажлыг зохион байгуулан ажиллав.
Сумдын иргэдийн санал хүсэлтийг сонсож, ганцаарчилсан болон багийн уулзалтуудыг хийж, сум, орон нутгийн ажил хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байгаа талаар санал солилцож, гарын авлага, борщуур, тараах материалыг иргэдэд хүргэн ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .