ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ОНОЛ, ПРАКТИКИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ.
2019-06-27 19:56:46 | 96 Монгол Улсад дагнасан шүүх Захиргаан хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуудан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас 2019 оны эхнээс “Ажлын төлөвлөгөө” гарган, тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хэлтсийн хурлын их танхимд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан хийлээ. Хэлэлцүүлэгт Ховд аймгийн Захиргааны акт гаргадаг эрх бүхий байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцож, хэлэлцүүлэгийн чиглүүлэгчээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, илтгэгчээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам, Ховд аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийг төлөөлж, хуульч, өмгөөлөгч Н.Оюунчимэг нар Захиргааны хэргийн шийдвэрлэлт, хуулийн хэрэглээ, онцлог, анхаарвал зохих асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд сонирхолтой илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн хэрэглээ, Захиргааны хэргийн шүүхийн хөгжлийн талаар болон бусад асуудлаар илтгэгч, чиглүүлэгч нараас асуулт асууж, хариулт авч, санал солилцож, мэдээлэл, мэдлэгээ нэмэгдүүлсэн сонирхолтой арга хэмжээ боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .