-1

ШҮҮХ-ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ЯРИЛЦЛАГА БОЛОВ.

2020-01-14 18:00:16    |   88

 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020 онд Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газрын \"Хамтран ажиллах төлөвлөгөө\" батлагдсантай холбогдуулан, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар хамтарсан ярилцлагыг 2020.01.13-ны өдөр шүүхийн байранд хийв. Шүүхийн Тамгын газрын 2020 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох ажлын чиглэлээр санал солилцож, шүүхээр үйлчлүүлэгч иргэдтэй шүүхийн харуулын цагдаа хэрхэн эерэгээр харилцах, харуулын цагдаагийн үүрэг гүйцэтгэх ажлын байрны нөхцлийг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалт, ажлын шуурхай уялдаа холбоо, 2020 оны 1 дүгээр улиралд хамтран хийх сургалт, дадлага сургуулилт, ажлын үр дүнг хэрхэн тооцох зэрэг асуудлаар харилцан ярилцлаа. Хамтарсан ярилцлагад шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам, бусад ажилтнууд, Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн Аюулгүй байдал хариуцсан офицер, хошууч Д.Даваахүү болон шүүхийн харуул, хамгаалалтын цагдаа нар оролцлоо.
\"\"\"\"

. . .