ХОВД АЙМГИЙН ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 2020 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ.
2020-01-15 19:55:26 | 99 Ховд аймгийн шүүхийн нийт шүүгч, шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнуудын 2020 оны анхны хамтарсан зөвөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Үндсэн хуулийн баяр”-ын өдрийг тохиолдуулан, зохион байгууллаа.
Хамтарсан зөвөлгөөнөөр 2020 оны Ховд аймгийн шүүх, шүүхийн тамгын газрын 2020 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Тэргүүлэх Зорилтын хүрээнд хэргийн хөдөлгөөний менежмент, хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр бичих аргачлал, харилцаа, хандлага, ёс зүйн соёл, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ажлын чиглэлээр хэлэлцэж, шүүхийн Тамгын газрын даргаас оруулсан саналыг дэмжиж, тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг 4 багаар зохион байгуулан, Ажлын хэсгийн ахлагч нарыг шүүхүүдийн төлөөлөл болгон, шүүгчдээс сонгон баталж, 2020 оны туршид багаар зохион байгуулан ажиллах талаар шүүхийн тамгын газраас боловсруулсан журмын төслийн хүрээнд 3 өдрийн хугацаанд багтаан, ажлын зохион байгуулалт, хуваарь, хийх ажлын нэр төрөл, цар хүрээ, хуваарийг батлан, ажиллахыг даалгалаа.
Зөвлөгөөний хэлэлцэх асуудлын эцэст Ховд аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг холбогдох хууль, журмын дагуу Төрийн болон салбарын шагналд нэр дэвшүүлэн, тодорхойлох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .