ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨН, ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ПРАКТИК, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЯРИЛЦЛАА.
2020-01-15 19:58:25 | 94 Ховд аймгийн шүүх, шүүхийн тамгын газраас 2020 оны тэргүүлэх зорилт, хуулиар хүлээсэн шүүхийн үйл ажиллагааны ажлын чиглэлээр шүүхийн нийт шүүгч, ажилтнуудыг багаар зохион байгуулан жилийн туршид ажиллах болсонтой холбогдуулан, энэхүү ажлын зохион байгуулалтыг хариуцсан Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Шүүх бүрийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгээс 2020 оны туршид шүүгч, ажилтнууд багийн хамтарсан зохион байгуулалтаар шүүхийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд 4 чиглэлээр батлагдсан удирдамж, хуваарийн дагуу хамгийн оновчтой ажлын зохион байгуулалтаар шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, багуудын ажил дүгнэх механизм, урамшуулалын систем, хийгдэх ажлын зохион байгуулалт, хоорондын хугацаа зэрэг асуудлаар журмын төсөлд нарийвчилсан зохицуулалт хийснээр багуудын ажил эхэллээ.
Ажлын хэсгийн хуралдаан шүүхийн тамгын газрын даргын өрөөнд болж, шүүхийн тамгын газраас багуудын ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны цар хүрээ, сэдэв, төсөв зэрэг асуудлын талаар ярилцлаа.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .