АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭВШҮҮЛЖ БАЙНА.
2020-01-29 15:17:51 | 103 Ховд аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд ажлын байран дээрээ хөдөлгөөний хомстлоос сэргийлэх, эрүүл мэндийн дархлааг дэмжих, идэвхтэй эрүүл хэв маягийг хэвшүүлэх ажлыг шүүхийн тамгын газраас зохион байгуулан явуулж байна. Өглөөний дасгал хөдөлгөөнийг 15 минутаар нийт шүүгч, ажилтнуудыг хамруулан хийж байгаа нь үр дүнгээ өгч байгаа бөгөөд ажлын эрч, хүч, урам зоригийг сэргээж, биеийн алжаал, ядаргааг тайлж, ажил, амьдралын явцад үүсч бий болдог сэтгэл зүйн сөрөг чиг хандлагыг эерэг сайн талруу нь өөрчилж, хамт олон багаар ажиллах ур чадвар, хөгжлийг дэмжиж байгаагаараа онцлогтой юм.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .