“Хүүхэд хамгааллын нөхцөл байдлын үнэлгээ” Судалгааны багтай хамтран ажиллалаа.
2020-01-29 15:32:38 | 106 Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас зорилтот бүлэгт хүрч ажиллах байгууллагын гүйцэтгэлийн 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран, “Ховд аймгийн хүүхэд хамгааллын нөхцөл байдлын үнэлгээ”-ний ажлыг Ховд Их Сургуулийн Судалгааны багт дэмжлэг үзүүлж, хөндлөнгийн судалгааг аймгийн түвшинд хийх ажил зохион байгуулагдан явагдаж байна.
Судалгааны баг ажлын төлөвлөгөөний дагуу 2020.01.29-ны өдөр Ховд аймгийн шүүх дээр ажиллаж, сүүлийн 3 жилийн хугацаанд шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба болон шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн насанд хүрээгүй хүүхдийн холбогдолтой хэрэг, маргааны чиглэлээр холбогдох шүүхийн тамгын газрын ажилтнуудтай уулзалт, ярилцлага хийж, судалгаа, мэдээлэл авч, шүүхийн байранд 2019 онд шинээр нээсэн “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн өрөө”-ний үйл ажиллагаатай танилцаж, судалгаа, үнэлгээ ажлыг гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .