Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2020-02-04 10:00:47 | 96 1. “Дарви мөнгөн аяга БГБХ” нөхөрлөл, “Сутайн сод” ирээдүйн хоршоо, “Жаргалант овоотын хишиг” ХХК, “Дарви дэлгэр эх” ХХК, “Дарви Сутайн суварга” ХХК, “Сутайн сервис” ХХК, “Их алтан гадас” ХХК, “Дарви Бумбатай БГБХ” нөхөрлөл, “Сутайн түшиг” ХХК, “Сүрлэг Сутайн өлзийт” ХХК-иудын нэхэмжлэлтэй, ЭБОН ХХК-д холбогдох “Газар чөлөөлүүлэх” тухай шүүх хуралдаанаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Энхбатад холбогдох “Зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 159,980 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 26,748 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 84,278 төгрөг, нийт 271,006 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Ч.Энхтүвшинд холбогдох “1,667,656 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. С.Батхүүгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.
5.Ч.Шинэбаярын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.