-1

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2020-01-31 17:27:55    |   104

    Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 2020 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Тэргүүлэх зорилтын хүрээнд “Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажлын үр дүнг дээшлүүлэх” чиглэлээр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран, ажиллах ажлын төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
     Хамтарсан төлөвлөгөөний дагуу 2020.01.31-ны өдөр Ховд аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнууд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаа, цагдан хорих байрны орчин, нөхцөл, ял эдлүүлэх ажиллагаа, шүүхийн шийдвэрийн биелэлтийн байдалтай газар дээр нь очиж, танилцлаа.
     Энэхүү арга хэмжээний хүрээнд 2 байгууллагын удирдлагууд хамтран ажиллах хамтарсан тушаалыг үзэглэж, шүүхийн шийдвэрийн 2019 оны биелэлтийн байдлын талаар танилцуулж, 2020 онд анхаарч, хэрэгжүүлэх асуудлуудын талаар ярилцаж, харилцан санал солилцож, хамтарсан зөвлөмж гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна.
      Сар, улирал бүр шүүхийн шйидвэрийн биелэлтийн үр дүнг тооцон, улирал бүр хамтран хэлэлцэж байхаар тохиролцлоо.
     \"\"\"\" 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .