Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01дүгээр сарын 03-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2020-02-04 17:37:18 | 921. Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Г.Эрдэнэхишигийн нэхэмжлэлтэй Б.Баянчулуунд холбогдох “үндсэн зээл 4,832,017.45 төгрөг, зээлийн хүү 4,574,050.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 776,168.61 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 10,193,236.28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагч Б.Баянчулууны хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. З.Цагаанцоожийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
. . .