Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2020-02-04 17:38:21 | 102 1. О.Пүрэвдаваа, Г.Мэндбаяр, Б.Бадамдорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Бадамлах дөл ХХК-д холбогдох нүүрс тээвэрлэсний хөлсО.Пүрэвдаваад 5,676,136 төгрөг, Г.Мэндбаярт 4,823,524 төгрөг, Б.Бадамдоржид 4,847,956 төгрөг, нийт 15,347,616 төгрөг гаргуулах тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, хяналтын журмаар гаргасан гомдол, магадлал зэргийг нотлох баримтаас хасуулах тухай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын шүүх хуралдаанд гаргасан О.Пүрэвдаваа нарын нэхэмжлэлтэй Увс дулааны станц ХХК-д холбогдох тээврийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэгдтэл уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын шүүх хуралдаанд гаргасан Авто тээврийн Үндэсний төвийн Ховд аймаг дахь салбараас Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Бадамлах дөл ХХК хүртэл хэдэн километр зайтай болох талаарх лавлагааг гаргуулах, “НИК” ХХК-ийн Увс аймаг дахь нефть хангамжийн салбараас 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад Увс дулааны станц ХХК, Ховд аймгийн Бадамлах дөл ХХК, Хар тарвагатай ХК-иудын захирал Д.Сурмаажавт 1 литр дизель түлшийг хэдэн төгрөгөөр олгосон талаарх лавлагааг гаргуулах тухай хүсэлтүүдийг хангаж, Нэхэмжлэгч О.Пүрэвдаваа, Г.Мэндбаяр, Б.Бадамдорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бадамлах дөл ХХК-д холбогдох, нүүрс тээвэрлэсний хөлс О.Пүрэвдаваад 5,676,136 төгрөг, Г.Мэндбаярт 4,823,524 төгрөг, Б.Бадамдоржид 4,847,956 төгрөг, нийт 15,347,616 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
2. С.Очирбатын нэхэмжлэлтэй Элсэн морьт ХХК-д холбогдох “2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
3. Е.Манаргүлийн нэхэмжлэлтэй, Т.Манарбект холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрт байшин болон аксент маркийн авто машиныг үлдээх тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн
4. К.Даригагийн нэхэмжлэлтэй, Жаргалант Рашаант ХХК-ийн захирал К.Нэргүйд холбогдох “1,440,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
5. Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шим тэжээл ХХК-ийн захирал Х.Сүх-Эрдэнэд холбогдох “Эрэн сурвалжлуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
6. Мобиком ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Энхбатад холбогдох “217,355 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар .......................
. . .