-1

Албан хэрэг хөтлөлтийн талаар сургалт болов.

2020-02-05 11:31:45    |   102

 Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2020 оны \"Дотоод сургалт\"-ын төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын \"Албан хэрэг хөтлөлт\" сэдэвт сургалтыг 2020.02.04-ны өдөр шүүхийн тамгын газрын албан хаагчдад зориулан зохион байгууллаа. Сургалтыг Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газрын даргын Архив бичиг хэргийн эрхлэгч А.Долгор хөтлөн явуулж, байгууллагын албан хэрэг хөтлөлтийн стандарт, эрх зүй, агуулга, зарчим, хэм хэмжээ зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярьж, тодорхой жишээн дээр тайлбарлаж өгсөн нь ач холбогдолтой, мэдлэг, ур чадвар нэмсэн ажил боллоо. Тус шүүхийн архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр арга зүй зөвөлгөө авсан бөгөөд сургалтын эцэст сургалтын багш А.Долгорт шүүхийн тамгын газраас хүндэтгэл үзүүллээ.
\"\"
\"\"
\"\"

. . .