-1

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөлтийн үр дүнгийн талаар хэлэлцлээ.

2020-02-05 11:36:48    |   136

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нартай хамтарсан уулзалтыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хийлээ. Уулзалтаар шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөлтийн байдал, арга зүй, анхаарах асуудал, тэмдэглэлийг шүүгчээр хянуулах, албажуулах, найруулга зүй, бүтэц зэрэг асуудлын талаар ярилцаж, ажлын үр дүнг дээшлүүлэхэд хамтран хэрэгжүүлэх чиглэлээ ярилцаж, төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зөвлөгөө өгч, сургалт хийхээр боллоо. Шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар уулзалтанд оролцлоо.
\"\"

. . .