Шүүхээр үйлчлүүлэгч иргэнд шүүхийн Тамгын газраас \"ТАЛАРХАЛ\" гардуулав.
2020-02-06 16:49:42 | 120Ховд аймгийн Мянгад сумын харъяат иргэн Гонгоржавын Нямсүрэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлж, 2000 оноос эхлэн, иргэний журмаар 60 гаруй ард иргэн, хөдөлмөрчдөд шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоход шүүхэд гэрч, иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Алтай, Үенч, Мянгад, Жаргалант сумын иргэд тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгоход хувь нэмрээ оруулсан шүүхийн байгууллагын үйлчилгээний талаар тодорхой мэдлэг, туршлагатай ахмад настан билээ.
Иргэн, өндөр настан Г.Нямсүрэнгийн иргэний зөрчигдөн эрхийг шүүхээр сэргээн тогтоох, шударга ёсны төлөөх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2020.02.05-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, \"ТАЛАРХАЛ\" гардуулж, дурсгалын зүйл, тус шүүхийн \"Дурсгалын медаль\"-иар шагнаж, баяр хүргэж, ажил, амьдралд нь сайн сайхныг хүслээ.
Иргэн Г.Нямсүрэн нь Ховд аймгийн Мянгад сумын \"Давшилт\" нэгдлийн Баянбулаг бригадад 1964-1993 онд малчин, агент, аж ахуйн нярав, эрхлэгч зэрэг ажлыг хийж, улс, орон нутгийнхаа хөгжлийн төлөө нөр их хөдөлмөрөө зориулсан гавъяатан юм.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР