\"Нээлттэй шүүх\" хэвлэлийн бага хурал боллоо.
2020-02-14 18:12:14 | 102 Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх\" хэвлэлийн бага хурал 2020.02.14-ны өдөр шүүхийн байранд боллоо. Хэвлэлийн бага хуралд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн болон Ховд аймгийн Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах ажилтнууд оролцож, шүүхээр 2019 онд хянан шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлыг Ховд аймгийн Жаргалант телевиз, Ховдын мэдээ сонин сурвалжлан олон нийтэд хүргэлээ.
. . .