“МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛААСАА СУРАЛЦЪЯ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ.
2020-02-20 20:34:44 | 99 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Дотоод сургалт”-ын төлөвлөгөөний хүрээнд “Монгол өв уламжлалаасаа суралцъя” сэдэвт сургалтыг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Сургалтыг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Туяа удирдан явууллаа. Сургалтаар үндэсний соёл, өв уламжлал, мэндлэх, хүндлэх ёс, эрт үеэс уламжлагдан ирсэн нүүдэлчний өв соёлын мөн чанар, давуу тал, уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийн учир, холбогдол, даяаршсан өнөөгийн нөхцөлд түүх соёлоо хэвээр хэрхэн хадгалах, монгол зан заншил, соёлын үнэт өвийн талаар сонирхолтой, сургамжтай сэдвээр сонирхолтой мэдлэг, мэдээлэл өгч, шүүхийн байгууллагын залуу, дунд үеийнхний мэдлэгийг арвижуулсан ач холбогдолтой сургалт болж, сургалтанд оролцогч шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас талархал илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .