-1

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН НӨХЦӨЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-02-20 20:55:34    |   102


      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах бүлгэм, Эцэг эхийн зөвлөл хамтран, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах ажлын шуурхай зохион байгуулалт, авч байгаа арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр шуурхай хурал зохион байгууллаа.
      “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаал, Улсын Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22/01 дүгээр үүрэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/88 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/105 дугаар захирамж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/40 дүгээр захирамж, Ховд аймгийн Жаргалант сумын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 04 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн, “Шинэ коронавирусийн хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталж, тус шүүхийн байгууллагын аюулгүй байдлыг хангаж, хамгаалах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг дуусталх хугацаанд байгууллагын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон, хариуцан ажиллах ажлын хуваарийг баталж, Тамгын газрын даргын тушаалаар батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
       Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 хэсэгт заасан хуулийн хэрэгжилтийг хангаж, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн ЗДТГазар, мэргэжлийн холбогдох байгууллагуудтай шуурхай ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хэлэлцэж, ажлын төлөвлөгөөг тодотгон баталлаа.
\"\"
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .