ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ.
2020-02-20 20:52:16 | 97 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний үр дүнгийн талаар хэлэлцлээ. Эрүү, Иргэн, Захиргааны шүүхүүдийн хэрэг, маргааны шийдвэрлэлтийн байдал, шүүх хуралдааны тов, тойм, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг нийтэлж буй байдал, хавтаст хэргийн эмх цэгц, шүүхийн ажлын дотоод зохион байгуулалт, шүүхээс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, шуурхай, цогц байдал зэрэг шүүхийн тамгын газрын өдөр тутмын үйлчилгээний горимын талаар хэлэлцэж, ажлын уялдаа холбоог хэрхэн хангах, шуурхай байдал, бэлэн байдлын түвшинг хэрхэн хангах чиглэлээр зарим үүрэг чиглэлийг өгч, шийдвэрлэн ажиллаж байна.
Шүүхийн зохион байгуулалтын нэгжийн индексийг Тамгын газрын даргын тушаалаар баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хэвлэмэл хуудасны дугаарлалт, олголт, хяналт, архивлалт, хадгалалт зэрэг чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл сонсож, холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .