-1

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН БАГ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-03-10 19:05:25    |   92

        Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын халдвар эхний шинжилгээгээр бүртгэгдсэнтэй холбогдуулан, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас өгсөн “Шуурхай арга хэмжээ авах тухай” 2020.03.10-ны өдрийн 01/249 дугаар албан бичгээр өгсөн зөвлөмж, чиглэл, “Ажлын төлөвлөгөө батлах тухай” 2020.03.10-ны өдрийн 29 дүгээр тушаалыг тус тус хэрэгжүүлж, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас “Шуурхай удирдлагын баг”-ийг байгуулан ажиллаж эхэллээ.
       Шүүхийн шүүн таслах үйл ажиллагааг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах, ажлын уялдаа холбоог хангах, нэхэмжлэл, гомдол шүүхэд хэрхэн хүлээн авах, шүүхээр үйлчлүүлэгч иргэд болон шүүхийн шүүгч, ажилтнуудын эрүүл, аюулгүй байдлыг хангуулах, шүүхийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, шаардлагатай урьдчилан сэргийлэх хэрэгслийн нөөц бүрдүүлэх зэрэг ажлын зохион байгуулалтын талаар ажлын дотоод төлөвлөгөөнд тодотгол хийж, батлан хэрэгжилтийг хангах шуурхай арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлж байна.
\"\"
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .