-1

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2020-03-10 19:14:36    |   101


           Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2020 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангаж, хамгаалах ажлын төлөвлөлт, хэрэгжилт, зохион байгуулалтын чиглэлээр шүүхийн Тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн газрын хамтарсан уулзалт хийлээ.
          Хамтарсан уулзалтанд Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Д.Даваахүү болон шүүхийн Тамгын газрын дарга, ажил хариуцсан шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, 2020 оны 1 дүгээр улиралд хийж, хэрэгжүүлсэн ажил, ажлын үр дүн, санал, зөвлөмж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, ажлуудаа төлөвлөлөө.\"\"
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .