ШҮҮГЧДЭД БИЕ ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЖ, ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБАДАН ИРҮҮЛЭХ АЖЛЫН БИЕЛЭЛТИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАА.
2020-03-11 19:29:00 | 106Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Шүүгч болзошгүй тохиолдол, эрсдэлтэй нөхцөл байдалд өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж, хамгаалах, гарцаагүй нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ, шүүгчийн бие хамгаалах хэрэгсэлтэй хэрхэн ажиллах, нэн яаралтай хийх алхам, амь, нас эрүүл мэндээ эрсдэлт байдлаас хэрхэн авч гарах, утсаар болон бусад байдлаар яаралтай мэдээлэл өгөх, нөхцөл байдлыг шинжлэх зэрэг сэдвүүдээр Ховд аймгийн шүүхийн шүүгчдэд тусгайлсан сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр 2020.03.11-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Шүүгчийн бие хамгаалах чиглэлээрх сургалтыг Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан байцаагч, цагдаагийн хошууч Д.Даваахүү холбогдох ажилтнуудтай хамтран хийж, шүүгчдийг мэдээ, мэдээллээр ханган ажилласны зэрэгцээ шүүхийн даалгаснаар цагдаагийн байгууллагаас хэрэгжилтийг ханган ажилладаг эрэн сурвалжлах, албан ирүүлэх ажиллагааны биелэлтийг хэлэлцлээ.
Шүүхийн тамгын газар
. . .