“ИРГЭН-2014” НЭГДСЭН СИСТЕМИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.
2020-03-11 19:21:23 | 91Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвөлгөөн болон шүүхийн Тамгын газрын хамтарсан зөвөлгөөнийг 2020.03.11-ний өдөр шүүхийн байранд зохион байгуулж, “Иргэн-2014” нэгдсэн системийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Хамтарсан зөвөлгөөнөөр шүүхэд системээр хэрэг хүлээн авах, хуваарилах, ажиллагаа хийх үед анхаарах асуудал, практик хэрэглээнд холбогдох журмын хэрэгжилтийг чиглэлээр хүргүүлэх санал, зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, нэгдсэн системийн бүхий л үе шат бүрээр холбогдох ажилтын, шүүгч нар хөтлөлтийн явцад гарч буй бэрхшээл, шийдвэрлэх гарц, ажлын уялдаа холбоог хэрхэн хангах, хэрэг хуваарилах журмын дагуу шүүгчийг системээс сонгох зэрэг асуудлыг нарийвчлан ярилцаж, зарим саналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн тамгын газар
. . .