ГАМШГИЙН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.
2020-03-12 20:54:45 | 105Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг хангах, дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг шуурхай үзүүлэх ур чадварыг дээшлүүлэх, шүүхийн байрны эрсдэлийн түвшинг бууруулах, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой Байдлын газрын орлогч дарга, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Хошууч Г.Нэргүйг урьж, шүүхийн байранд 2020.03.12-ны өдөр хамтарсан уулзалт хийлээ.
Хамтарсан уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, шүүхийн байрны гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, галын аюулгүй байдлын дүгнэлтийг нарийвчлан гаргуулах, шүүхийн тамгын газрын дэргэдэх Мэргэжлийн ангийн ур чадварыг дээшлүүлэх, сургах, шүүхэд мэргэжлийн баг гарган ажиллуулж, арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах зэрэг асуудлаар санал солилцож, ажлын хуваарь, цар хүрээ, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар төлөвлөгөө гарган, ажиллав.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .