ОРОН НУТАГТАА МАСК ХИЙЖ, ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
2020-03-12 20:57:19 | 90 Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутагт маскны олдоц бага, 1500 – 2500 төгрөгийн үнэтэй байгаа тул орон нутгийн зарим байгууллагуудтай хамтран ажиллаж, сайн чанарын материалаар үнэ өртөг бага, хэрэглэж болохуйц маскыг хийх ажлыг 2020 оны 2 дугаар сараас хэрэгжүүлэн ажиллаж байна.
3 дахь ээлжийн орон нутагт үйлдвэрлэсэн маскыг 2020.03.12-ны өдөр шүүхийн Тамгын газарт хүлээн авч, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь төлөөлөгчтэй хамтран энэхүү ажлыг зохион байгууллаа.
Шүүхээр үйлчлүүлэгч иргэд болон хэргийн оролцогчид, шүүхийн харуул, хамгаалалтын цагдаа нар болон шүүхийн байрны орчмын амьдралын бололцоо багатай зарим иргэдэд шүүхийн Тамгын газраас маскаар тусалж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.