-1

ЭД МӨРИЙН БАРИМТЫН ӨРӨӨ ТОХИЖУУЛАВ.

2020-04-02 21:38:21    |   103


        Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн байранд хавтаст хэрэг материалыг шүүхээр шийдвэрлэх явцад эд мөрийн баримтыг холбогдох журмаар хадгалах, шүүхийн шатанд хамгаалалт, хяналтыг тавих ажлын зохион байгуулалтыг дээшлүүлж, Эд мөрийн баримтын өрөөг шинээр байгуулан, тохижуулах ажлыг хийлээ.
       Эд мөрийн баримтын өрөөг шинээр зохион байгуулснаар хавтаст хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхийн шатанд эд мөрийн баримтаар шилжиж ирсэн, хүлээн авсан эд зүйл, төрөл бүрийн зүйлсийг зохих журмаар хадгалж, шүүхээс даалгасны дагуу шийдвэрлэхэд боломж, нөхцөлийг бүрдүүлснээр холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангалаа.  
 \"\"
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .