ДУУТ СУМАНД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2020-04-02 21:52:58 | 99 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сумдад хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Ховд аймгийн Дуут суманд шүүхийн Тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгуулж, гарын авлага, сургалтын материалаар хангах ажлыг хийлээ. Сумын удирдлагууд, Засаг Даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзалт, ярилцлага хийж, шүүх-орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдийн шүүхийн байгууллагын үйлчилгээний талаарх санал, бодлыг судалж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэлийн талаар зөвшилцөн, ажлын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .