ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБАНД БАЯРЛАЛАА. СОЛОНГОС УЛСААС ВИДЕО КАМЕР АШИГЛАН, ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙВ.
2020-04-03 22:15:48 | 92Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанд хандан, иргэн Ц.Буриад гэр бүлийн зөрчил маргааны тухай өргөдөл гаргасан.
2020 оны 03 сарын 23-ны өдөр өргөдлийг хүлээн авч, хянаад 2020 оны 03 сарын 26-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийж гүйцэтгэв.
Энэхүү эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “эвлэрүүлэн зуучлалыг талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцон гэх үндсэн суурь зарчимуудад тулгуурлан явуулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хамтарсан уулзалтад өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдагч талыг байлцуулан уулзалт явуулахад өргөдөл гаргагч Ц.Болорцэцэг нь Солонгос улс, Чонань хотод ажиллаж, амьдарч байсан тул талууд ярилцаж өргөдөл гаргагчтай онлайнаар шууд холбогдож хамтарсан уулзалтыг явуулав.
Өргөдөл гаргагч, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдсан талын зүгээс тус шүүхэд онлайнаар хөнгөн шуурхай, соёлтой үйлчилгээг шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанаас үзүүлж, үйлчилсэнд баярлаж талархсанаа илэрхийлэв.
. . .