-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБАНД БАЯРЛАЛАА.

2020-04-03 22:36:18    |   96


 АСУУЛТ: ТА ЯМАР ХЭРЭГ МАРГААНЫ УЛМААС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОВ?
Гэрээний заалтыг удаа дараа зөрчиж,гэрээний үүргээ биелүүлж, эргэн холбогдоогүй учир Ховд аймаг дахь Эвлэрүүлэн зуучлалын албанд өргөдөл гаргасан.
    АСУУЛТ:  ШҮҮХ ДАХЬ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ТАЛААРХИ ТАНЫ СЭТГЭГДЭЛ:
Шүүхэд хандахад цаг хугацаа их алдах байх даа гэж бодож байсан. Гэтэл Эвлэрүүлэн зуучлалын алба богино хугацаанд шуурхай шийдвэрлэж өгсөнд их баярлаж байна. Эвлэрүүлэн зуучлалын алба үнэхээр үр дүнтэй юм байна гэдгийг сайн ойлгож авсандаа, шүүхийн талаар олон эерэг сайн зүйлийн мэдлэг, мэдээллийг мэдэж, шүүх өөрчлөгдсөн байгааг олж харсандаа талархалтай байна.
    Эхэндээ шүүх гэдэг чинь  “за их л хүнд сурталтай газар байх даа” гэсэн бодолтой байсан. Гэтэл өргөдөл өгөхөөс эхлүүлээд л асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх талаарх цэгцтэй мэдээллээ олж авч, давуу талыг нь мэдэрлээ.
    Танай шүүхийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэхийн хамт, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.\"\"

. . .