-1

ИРГЭН Х.СЕРИКХАН: ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОГДОН ОРОЛЦСОНДОО БАЯРТАЙ БАЙНА.

2020-04-03 22:41:11    |   95

\"\"    Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Х.Серикхан миний бие Ховд аймгийн Ховд сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр  сонгогдон, шүүх хуралдаанд анх удаа оролцсондоо баяртай байна.
     Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож шүүх хуралдаанд оролцсоноор шүүх эрх мэдлийг шүүхийн байгууллага хэрхэн хэрэгжүүлэх ажлыг ойлгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн дүгнэлт гаргасан нь миний ажил, амьдралд чухал тэмдэглэлт үйл явдал болсон нь мартагдашгүй сайхан дурсамж болон үлдэж байна.
     Шүүхийн байгууллага нээлттэй, шүүхийн үйлчилгээ хүртээмжтэй ил тод болсонд талархаж байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр жирийн иргэн сонгогдон оролцож болдог юм байна гэдгийг мэдэж авлаа. Би өөрөө гэр бүлтэйгээ Ховд аймгийн казак иргэд амьдардаг Ховд аймгаас 30 км зайтай Ховд суманд оршин суудаг.  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтанд хамрагдаж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаар сайтар ойлгож, мэдэж авсан маань хэрэг боллоо. Гарын авлага, материалаа дахин дахин уншиж, шүүхийн байгууллагын  шүүх хуралдаанд оролцсондоо их баяртай байна.
     Шүүх хуралдаанд орохын өмнө бага зэрэг эмээж байсан ч шүүхийн ажилтнууд маань олон зүйлийг хэлж өгч, урам зориг өгч байсан учраас өөртөө итгэлтэй, зоригтой байсан.  Би өөрөө үндэсний цөөнх казак үндэсний төлөөлөл учраас шүүхийн байгууллагаа их хүндэтгэж, иргэд бидний төлөө, үнэн шударга үйлсийн төлөө шүүгчид, шүүхийн ажилтнууд цаг наргүй ажилладаг юм байна гэдгийг залуу хүнийхээ хувьд сайн ойлгож, олон зүйлийг мэдэж авсандаа олзуурхаж, шүүхээс сурах, мэдэх зүйл их байдаг юм байна гэдгийг ойлгож авсандаа талархалтай байна.
     Сайхан сэтгэлээр хандаж, шүүхийн иргэдийг төлөөлөгчөөр сонгогдон ажиллахад минь чин сэтгэлээсээ тусалсан Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын хамт олон, сайхан инээмсэглэн харилцаж урам өгч байсан шүүгч нартаа маш их баярлалаа.
     Би шүүхийн хамт олондоо баярлалаа, дахин шүүхэд ирж үйлчлүүлнэ гэж бодож байна. Амжилт хүсье гэсээр Х.Серткхан гэдэг залуу маань хоргодонгуйгаар эргэн харсаар гэр лүүгээ буцсан юм.
 
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .