ТАТВАРЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2021-01-25 10:47:42 | 105 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Татварын хэлтэстэй хамтран тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан \"Хувь хүний албан татварын тайлан гаргах” сэдвээр дотоод сургалтыг 2021.01.25-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Татварын улсын байцаагч Н.Наранбат, Ж.Булганшоо нар удирдан явуулсан бөгөөд хувь хүний албан татварын тайланг хэрхэн гаргах талаар, тайланг тайлангийн хугацаа өнгөрч гаргах болон тайлан гаргахгүй өнгөрөхийн сөрөг үр дагавар, тайланг гаргаснаар ямар давуу талтай болон татвар төлсний ач холбогдлын талаар шүүхийн шүүгч, ажилтнуудтай сонирхолтой ярилцлага өрнүүлж, Монгол Улсын татварын бодлогын талаар тодорхой ойлголт өгсөн нь өгөөжтэй боллоо.
Мэдээлэл лавлагааны алба
. . .