-1

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТЫГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-01-25 10:51:07    |   113

     2021 онд Шүүхийн иргэдийн төлөөлөгч Ховд аймгаас 124 иргэн сонгогдсон бөгөөд Ховд аймаг дахь шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам 2021.01.25-ны өдөр Ховд сумаас сонгогдсон зарим иргэдийн төлөөлөгчид ганцаарчилсан сургалтыг зохион байгууллаа.
     \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг сэдвүүдээр сургалт өгсөн бөгөөд Монгол улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан сургалтыг анх удаа онлайнаар зохион байгуулсан нь амжилттай боллоо.
\"\"
Мэдээлэл лавлагааны алба

. . .