-1

ШҮҮГЧИД “ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ-2021” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

2021-02-09 12:48:07    |   113

     Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, “Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран, 2021.02.09 “Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” сургалтанд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгчид сургалтад бүрэн хамрагдаж оролцлоо. 
     Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл, 22 дугаар бүлэг, 11 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ, Зөрчлийн тухай хуулийн хэрэглээ, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ, Монгол Улсын олон улсын гэрээний хэрэглээ зэрэг сэдвээр зохион байгуулагдлаа.
     Энэхүү сургалтын зорилго нь Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, эргэлзээтэй, тодорхой бус, тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх, тайлбарлах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах дадал, чадвар олгох хандлагыг төлөвшүүлэх юм.


\"\"
\"\"
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .